"“Онц оюутан” аян" цааш унших »
"“Онц оюутан” аян" цааш унших »
Ингээд нөгөө гэрийн бараа хардаггүй “гэсэр“ Анужин гэрээсээ гарахаа байв. Хичээл тарна, үг дуугүй гэр рүүгээ. Гэртээ орж ирнэ, компьютер луугаа. Бие даалт хийх, реалити бичихээс бусад үед “өрөөнд зай эзлэгч” байсан хуучин саарал PC өдрөөс өдөрт өнгөжин жавхаажсаар, цасан цагаан болох нь холгүй ёстой од болов. Өглөө оройгүй дэлгэцийг залхтал нь ширтсээр байгаад худалч хүнд намайг өмнө нь суунгуут компьютер автоматаар асдаг боллоо.
"Орос лада" цааш унших »
Чиний сэтгэл хүнийх байхдаа ойрхон
Миний зүрх гуньж байхдаа жаргалтай
Чиний төлөө цохилж байхдаа л сохор байж дээ...
Гадаа шороогоор шуураад л...
Харин миний сэтгэл нэг л ер бусын тайван, нэг бодлын уйтгартай ч юм шиг цонхоор ширтэн зогсоно. Хэтэрхий тайван байх надад зохихгүй юм байна.
"Дийд, дийд" гадаа машин сигналдав. Гэнэт тэр нэгэн хаврын тэргүүн сарын зугаатай өдрүүд, дурсамжтай үеүд, түүний төрхтэй хамт нүдний өмнүүх жирэлзээд одлоо. Сайхан өдрүүд, сайхан үдшүүд...
Хиргүй ариун сэтгэлээр бие биедээ татагдаж, хэзээ ч олдохгүй сайхан мөчүүдийг хамтдаа жаргалтай үдсэн сэн. Анхны юм бүхэн гүнээс гүн, тодоос тод мөр үлдээдэг юм хойно доо...Яаж ч мартах вэ дээ.
Баяр баясгалан цалгиулсан зурагнуудаа ахин үзлээ. Өөрийн эрхгүй урууланд инээмсэглэл тодорч, сэтгэлийн угаас нэг л сайхан мэдрэмж төрөөд явчихлаа. Тэр зөөлөн атлаа нандин мэдрэмж ундран ундарсаар зүрхэнд минь цутгаж, хэзээ ч юм хаа нэгтэй тохиох билэгт учралыг шивнэн байх шиг...
Сэтгэл хөөрөөд, хаашаа ч юм гармаар, ямар нэг зугаатай юм хиймээр санагдаад гэртээ тогтох шинж алга.
Харин гадаа салхи намдаж, нар ээж эхэлж байна.
Ашгүй дээ.
2007 оны 12 сарын цаснаар
"Дараа жил уулзацгаая" цааш унших »
""Дөрвөлжин лаазтай шпрот" буюу монгол "автуус"" цааш унших »
"Баян оюутан" цааш унших »
"Зөвхөн Монголдоо..." цааш унших »
11 сарын 11-ний орой бичлээ
