Миний ертөнц - Шинэ бичлэгүүд
Хаврын дулаахан өдрүүдийн нарлаг нь
сайхан ч назгай дагуулах гээд байдаг гэмтэй. Сүүлийн өдрүүдэд нэг л манарсан
нөхдүүд цонхлоод байгаа юм уу, лонхлоод байгаа юм уу, хайрс даган наранд ээх нь
үүний баталгаа. Гэнэт дулаарснаас цочролд орчихоогүй байлтай.
Харин энэ “назгай нарнаас” зугтаж номын
сан, лекцийн заал, семинарын танхимдаа зүгээр суугаагүй хэсэг нь хачин сэргэлэн
харагдана. Би ч сүүлийн үед энэ хэсгийн нэг болох гээд “үзэж тарж, үсэрч
наалдаж” явна.
Үнэнч царай гаргаж, мэддэг юм шиг
худлаа ярьж, алийн болгон “нүүрээрээ” дүн авах вэ дээ. Дүн ч яахав, харин мөрөн
дээрх бөндгөр маань хоосон хоцроод, эргээд дотогшоо өнгийхөд янз бүрээр буруу
солгой цуурайтаад, нөгөө сайхан “дүнгийн даллагатай” царайг минь түлж мэдэхээр
Гурван өдрийн өмнө гэртээ ортол жижигхэн минь өрөө ертөнцтэй холбогдчихсон, дээр үеийн орос лада шиг хуучин компьютер маань “Ингээд намайг голоорой чи” гэсэн шиг даналзаж байх юм. Интернэттэй найзалчихаад тэгэж байхгүй юу. Миний найзтай холбогдох гэдэг надгүйгээр бүтэхгүй гэсэн шиг л...
Ингээд нөгөө гэрийн бараа хардаггүй “гэсэр“ Анужин гэрээсээ гарахаа байв. Хичээл тарна, үг дуугүй гэр рүүгээ. Гэртээ орж ирнэ, компьютер луугаа. Бие даалт хийх, реалити бичихээс бусад үед “өрөөнд зай эзлэгч” байсан хуучин саарал PC өдрөөс өдөрт өнгөжин жавхаажсаар, цасан цагаан болох нь холгүй ёстой од болов. Өглөө оройгүй дэлгэцийг залхтал нь ширтсээр байгаад худалч хүнд намайг өмнө нь суунгуут компьютер автоматаар асдаг боллоо.
Чиний сэтгэл хүнийх байхдаа ойрхон
Миний зүрх гуньж байхдаа жаргалтай
Гадаа шороогоор шуураад л...
Харин миний сэтгэл нэг л ер бусын тайван, нэг бодлын уйтгартай ч юм шиг цонхоор ширтэн зогсоно. Хэтэрхий тайван байх надад зохихгүй юм байна.
"Дийд, дийд" гадаа машин сигналдав. Гэнэт тэр нэгэн хаврын тэргүүн сарын зугаатай өдрүүд, дурсамжтай үеүд, түүний төрхтэй хамт нүдний өмнүүх жирэлзээд одлоо. Сайхан өдрүүд, сайхан үдшүүд...
Хиргүй ариун сэтгэлээр бие биедээ татагдаж, хэзээ ч олдохгүй сайхан мөчүүдийг хамтдаа жаргалтай үдсэн сэн. Анхны юм бүхэн гүнээс гүн, тодоос тод мөр үлдээдэг юм хойно доо...Яаж ч мартах вэ дээ.
Баяр баясгалан цалгиулсан зурагнуудаа ахин үзлээ. Өөрийн эрхгүй урууланд инээмсэглэл тодорч, сэтгэлийн угаас нэг л сайхан мэдрэмж төрөөд явчихлаа. Тэр зөөлөн атлаа нандин мэдрэмж ундран ундарсаар зүрхэнд минь цутгаж, хэзээ ч юм хаа нэгтэй тохиох билэгт учралыг шивнэн байх шиг...
Сэтгэл хөөрөөд, хаашаа ч юм гармаар, ямар нэг зугаатай юм хиймээр санагдаад гэртээ тогтох шинж алга.
Харин гадаа салхи намдаж, нар ээж эхэлж байна.
Ашгүй дээ.
Гэрээс гараад байрны булан тойров уу, үгүй юу цасан шамарга нүүр алгадаж, бээлий өмсч амжаагүй байсан гарыг минь хормын дотор дааруулчихав. Цонхоор харахад нэг л хүйтэн харагдсан ч арай ийм хүйтэн байхын чинээ санаагүйдээ нимгэн өмд, түрийгүй гутал өмссөндөө харамссан ч нэгэнт гарчихсан юм чинь гэж гүрийгээд зам руу алхлаа. Өвөл болсон үгүй нь мэдэгдэхгүй байсан 2007 оны 12 дугаар сарын анхны цас, анхны хүйтэн тэр байв. Өвлийн сар хэдийнэ эхэлж, утаат хотод минь шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орсон ч пөөнийтлөө дулаалж, зузаан хувцас өмсөх шаардлагагүй, зарим үед хавар намрын хувцастай гарсан ч даарахааргүй дулаан байсан, санаж байгаа биз дээ? Гэтэл тэр хүйтэн цаснаар такси зогсохгүй, хацраа хайруулан  зогсохдоо би ямар их баяртай байсан гээч! Хүйтэн болохгүй, цас ч орохгүй болохоор яагаад ч юм цаанаа л нэг зүйлийг хүсээд байх шиг. Эх орны минь өвлийн улиралд ямар нэгэн зүйл яахын аргагүй дутагдаад байх шиг санагдаад байсан хэрэг. Ёстой “Энэ чинь л ёстой өвөл байхгүй юу” гэмээр ч юм шиг. Сонин юм шүү. Дээр нь би гэдэг хүн зуны бороо, өвлийн цасанд хар багын дуртай, хайртай охин байсан. Эхлээд цасны гоёмсог хэлбэр, шиврээ борооны намуухан аяс, өвөөгийн зуслангийн байшингийн дээвэр дээр дусахад гардаг байсан хэмнэлтэй юм шиг чимээнд нь дурласан. Харин дараа нь хур гэдэг бүхий л байгаль дэлхийг ариусгадаг, амьтай бүхнийг тэжээдэг шид юм байна гэж бодож дээдэлдэг болсон. Харин одоо бол өвөл цас, зун бороо орж байгаа нь л талархалтай санагддаг болж дээ…Хэзээ нэгэн цагт өвөл цас орохгүй болчихвол яана?
2007 оны 12 сарын цаснаар
Гадаа хүйтэрч гудамжаар алхах хүний тоо эрс цөөрч, зун бол борооноос бусад үед тоож хардаггүй том автобуснуудын үнэд орох цаг иржээ. Хамар нь улайчихсан, халаасан дахь виза картаа хөлөртөл нь базаад автобус хүлээх оюутнууд нэг бодлын өрөвдөлтэй. Жоохон оройтохоороо “Визагаар явуулах болов уу? Мөнгө нэхвэл яана аа, байхгүй юм чинь” гэсэн айдаст өөрийн эрхгүй автана. Гэхдээ автобусандаа багтаж сууж чадвал шүү дээ. Би саяхныг хүртэл визатай хэрнээ байнга таксидаад, тансаг оюутан явлаа. Гэтэл хэдэн өдрийн өмнөөс түрийвчний тоолуур аваарын дохио хангинуулаад эхэлсэн болохоор яах ч аргагүй автобусдахаар болсон юм. Буудал дүүрэн хүн ёстой яаж ийж, гүрийж чихсээр байгаад ганцхан автобусанд орчихов. Дунд нь зогсож байсан би хөдлөх ч хэрэг байсангүй, автобусны шат өөд урсаад л орчихлоо. Сонин юм шүү, ямар нэг юм доошоо урсдаг байтал автобус руу бол дээшээ урсдаг юм билээ.
“Ядуу оюутнаас юуг нь авах вэ? Ядуу оюутанд юу байх вэ?” гээд л байдаг. Ямар ч орлогогүй, баахан зарлага хэрнээ оюутнуудаас баян хүмүүс алга.Урлагийн үзлэгт бэлдэнэ, 45’000 төгрөг. Хүн хөлслөх юм гэнэ. СУИС-ийн нэгдүгээр курсийн банди ирлээ. Юу ч мэдэхгүй хөдөөний хүүхдүүдэд соёл таниулах гэж байгаа аятай баахан цэцэрхэв. Би ч хошуу нэмэхээр хуруу нэм гэдэг хойно дуугүй л сууж байлаа. Номыг хавтсаар нь дүгнэж болдоггүй шүү дээ.
Хоёр жилийн өмнө би “гадаад явахын дон” гэдэг айхтар өвчин туссан байлаа. 10-н жилд байхын л ангидаа “сурлагатай, урлагтай, спорттой” хүүхдүүдийн эгнээнд явдаг байлаа. Хүн болгон магтаад, хойноос нь Анужин гадаадад л сурвал таарах хүүхэд гэнэ. Тэхээр нь би гэдэг хүн чинь ёстой жингүйдэлд автаж байгаа юм чинь. За тэгээд 10 дугаар ангиа төгслөө. Англи хэлний хичээл дээрээ арай л 200 хувь гарсангүй. Одоо гадаад явах л үлдлээ... “Очоод сураад, өрсөлдөөд, ялаад, ёстой үзүүлээд өгнө өө!” Гэтэл гадаад явах тийм амар байсангүй. Янз бүрийн тэтгэлэгт бие, мэдлэг хоёрын нас нь тэнцсэнгүй. Төлбөрөө төлөөд явъя гэвч аав ээж хоёрын дөрвөн чихийг ломбарданд тавиад ч дийлдэхгүй үнэтэй. Тэгээд л эцсийн моментод ганц чаддаг юмаа хийлээ. Харанхуй өрөөндөө орж байгаад л уйлж гарсан.
Өнөөдөр анхны цас орлоо. Нүд гялбуулан хацар жиндээсэн цасны ширхэг болгон зүрхэнд ер бусын аялгуу болон сонстож, сэтгэлд хургасан хөнгөн гунигийг үргээн байлаа. Бага байхад цас орох болгонд өвлийн өвөө фүүү гээд үлээж байна гэж боддог байж билээ.    Хэзээний цас бороо хоёрт ухаангүй дуртай охин байсан, одоо ч хэвээрээ. Цасан ширхгийн гоёмсог хэлбэр, бүжих мэт эргэлдэн гар дээр буух нь ер бусын үзэгэлэнтэй ч газарт унаад л хайлах нь даанч өрөвдмөөр. Яг л хэн бүхний атаархлыг төрүүлж, сэтгэлийг эзэмдчихээд зуурхан наслаад явчихдаг үзэсгэлэнт эмэгтэй шиг. Гэсэн ч түүний тэрхэн зуурын гялбаа хүн бүрт хэмжээлшгүй их баяр баясгаланг авчирдаг.Будран буй цасыг харахад хүн бүрт нууцхан хүсэл төрж, тэртээх цастай өдрийн цагаахан дурсамж нь сэргэдэг биз ээ. Яагаад ч юм, энэ жилийн анхны цас надад нэг л зүйлийг чимээгүйхэн шивнээд байх шиг... Шинэ жилийн вальс мэт хөнгөн атлаа яруу эгшиг өөрийн эрхгүй зүрхийг минь хөглөн байна. Энэхэн шивнээ ямар нэг сайхан, хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмж, магадгүй өнөөдрийг хүртэл хайсаар яваа түүний минь тухай байгаасай...
11 сарын 11-ний орой бичлээ